logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Asian Battery Metals” компани “Майхан уул" төсөлд өндөр агуулгатай зэс, алтны эрдэсжилт илэрснийг батлав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 28 16:50
    811

    Зургийг: asianbatterymetals.com

    "Asian Battery Metals” компани Говь-Алтай аймаг дахь зэс-алтны "Майхан уул" төслийн талбайгаас авсан сорьцын шинжилгээгээр өндөр агуулга бүхий зэс, алтны эрдэсжилт  тогтоогдсоныг мэдээллээ.

    MU2501 цооногийн өрөмдлөгөөр зэсийн 2.23 хувь, алтны 0.73 граммын агуулга бүхий 14.5 метрийн сульфидын бүс огтолсон байна.

    Энэхүү үр дүн нь төслийн талбайд галт уулын гаралтай их хэмжээний, үргэлжилсэн сульфидын систем агуулагдаж байж магадгүйн илрэл болж байна. Хоёр дахь цооногийн өрөмдлөг мөн дууссан бөгөөд сорьцын шинжилгээ нь хүлээгдэж байгааг мэдээлсэн юм.

    Төслийн потенциалыг тогтоох магадлан шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй эдгээр сорьцын судалгаа, техник шинжилгээний ажлууд энэ 12 дугаар сард эсвэл ирэх оны эхээр дуусахаар байгааг “Asian Battery Metals” мэдээлсэн. Өрөмдлөгийн ажил дууссаны дараа тус компани төслийг худалдан авах эсэх шийдвэрээ гаргах юм байна.

    "Майхан уул" нь “Asian Battery Metals” компанийн зэс-никелийн хайгуул хийж буй "Ямбат" төслийн талбайн ойролцоо оршдог.

    Cэтгэгдэл бичих