
Зургийг: Ore Huiying/Bloomberg
(Bloomberg) -- БНСУ-ын Төв банкны Ерөнхийлөгч И Чан Ён воны ам.доллартой харьцах ханш 1500 руу дөхөж буйгаас илүү үүний цаад шалтгаан болох залуу хөрөнгө оруулагчдын гаднын хувьцааны худалдан авалт нэмэгдсэнд санаа зовж буйгаа мэдэгдлээ.
БНСУ-ын хөрөнгө оруулагчид энэ он гарсаар 30 тэрбум ам.доллартой тэнцэхүйц АНУ-ын компаниудын хувьцааг худалдан авсныг тус улсын Үнэт цаасны хадгаламжийн төв мэдээлжээ. Энэ нь 2024 оноос бараг гурав дахин, 2019 оны түвшнээс 12 дахин өссөн үзүүлэлт болж байна.
2025 оны III улиралд воны ханш ам.долларын эсрэг дөрвөн хувиар суларсан нь Азийн валютууд дундаас хамгийн тааруу үзүүлэлт боллоо.
Валютын ханшийн уналт нь АНУ, БНСУ-ын мөнгөний бодлогын зөрүүнээс илүүтэй, хөрөнгө оруулагчдын гадагш чиглэсэн арилжааны урсгалаас үүдэлтэй юм. Ялангуяа залуу хөрөнгө оруулагчид АНУ-ын хувьцааг ихээр худалдан авч буй нь үүнд нөлөөлж байгааг БНСУ-ын Төв банкны Ерөнхийлөгч онцолж байна.