
Зургийг: mongolia-energy.cn
“Mongolia Energy Corporation” компани санхүүгийн эхний хагас жилийн алдагдал нь 740.2 сая хонконг доллар болж тэлснийг тайлагнасны дараа хувьцааны ханш нь эрчимтэй буурлаа. Өнгөрсөн оны мөн үеийн 442 сая хонконг долларын алдагдалтай харьцуулахад энэ нь 67 гаруй хувиар өссөн үзүүлэлт болов.
Мөн есдүгээр сарын 30-наар дуусгавар болсон зургаан сарын хугацаанд тус компанийн орлого 1.7 тэрбум хонконг доллароос 871.1 хонконг доллар болж агшсан үзүүлэлттэй байна.
Нүүрсний үнэ эрс буурснаас шалтгаалан “Mongolia Energy Corporation” компанийн алдагдал өсжээ. Сүүлийн өдрүүдэд ч БНХАУ-д коксжих нүүрсний фьючерс ханш тасралтгүй буурсан дүр зурагтай байгаа юм.
Зах зээлд улирлын чанартай эрэлт сулрах үе эхэлсэнтэй зэрэгцээд импортын нүүрсний татан авалт нэмэгдэж буй нь үүнд нөлөөлж байгаа аж.