logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    УИХ: “Rosneft”-ээс нийлүүлэх АИ-92 шатахууны хэмжээ сард 60 мянган тонноор хязгаарлагдаж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 27 16:35
    523

    Зургийг: С.Батсайхан

    АИ-92 автобензиний хэрэглээ 2024 онд сард дунджаар 60 мянган тонн байсан бол 2025 онд 80 мянган тонн хүрээд байна.

    ОХУ-ын “Rosneft” компанитай хийсэн гэрээний хүрээнд энгийн АИ-92 автобензиныг хөнгөлөлтэй үнээр буюу 705 ам.доллароор нийлүүлдэг. Тодорхой шалтгааны улмаас “Rosneft”-ээс сард нийлүүлэх автобензины хэмжээ 60 мянган тонноор хязгаарлагдаж байна.

    Иймд цаашид шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд тогтмол нөөцтэй байх шаардлага үүсэж буйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд тодотголоо. Үүнтэй холбогдуулан Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.

    28-4.JPG

    Шатахуун нөөцлөх савны багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлд Монголбанкнаас 500 орчим тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэр гаргаж, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор хуулийн төсөлд тусгасан. Мөн ийм хэмжээний санхүүгийн эх үүсвэр шатахууны нөөц нэмэгдүүлэхэд шаардлагатай байгааг салбарын сайд мэдээллээ.

    Монгол Улс ирэх онд 100 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа нь бүх төрлийн шатахууны хэрэглээг 20-25 хувиар нэмэгдүүлэхээр байгаа аж.

    Cэтгэгдэл бичих