logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    TMK Energy: Цооногийн даралт үргэлжлэн буурч, десорбцийн цэг рүү ойртсоор байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 27 15:00
    956

    Зургийг: tmkenergy.com.au

    “TMK Energy” компани Монгол дахь нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслөөсөө арилжааны түвшинд хий олборлоход тун ойртоод байна. Тодруулбал: тус компанийн сүүлд хийсэн туршилтаар “Lucky Fox-06” цооногийн нүүрсний дээд давхарга дахь даралт десорбцийн цэг рүү дөхөж, тооцооллын дагуу үргэлжлэн буурч байгааг тогтоожээ.

    Десорбцийн цэгт хүрснээр цооногийн усны даралт эрс багасаж, метан хий нүүрсний давхаргаас салж цооногийн амсар руу чөлөөтэй урсаж эхэлнэ гэсэн үг юм.

    “TMK Energy” цооногоос өдөр бүр 500 баррель ус соруулж, даралтыг тогтвортой бууруулж байгаагаа мэдээлсэн байна. Хэдий тийм боловч десорбцийн цэгт хүрэх хүртэл төслийн хийн олборлолт даацтай түвшинд нэмэгдэхээргүй байгааг тодотгожээ.

    Cэтгэгдэл бичих