logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    УУБ-ий арилжаа оны II хагаст 3 дахин нэмэгдэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 27 10:25
    226

    Зургийг: С.Батсайхан

    VII сараас хойш 18.1 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн 4.6 их наяд төгрөгөөр арилжаалагджээ

    Долоодугаар сараас хойш Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдсан уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний хагас жилээс гурав дахин нэмэгдлээ.

    2025 оны эхээр таваар тэр дундаа нүүрсний үнэ өндөр дүнгээр буурснаар худалдан авагчгүй болж, арилжаа нь царцаад байсан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж сүүлийн хагас жилд эрс сэргэсэн юм. Оны эхний зургаан сард 5.3 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан бол сүүлийн тав орчим сарын хугацаанд гурав дахин нэмэгдэж, 18.1 сая тонн хүрсэн байна.

    27-1.JPG

    Дуудлага арилжааны үнийн өсөлтөөс худалдагч компаниуд 270.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон бөгөөд энэ нь 2025 оны эхний хагастай харьцуулахад биржээр арилжаалагдсан бүтээгдэхүүний тоо хэмжээ 239 хувиар, үнийн дүн 226 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

    27-2.JPG

    Нүүрсний үнэ сэргэж эхэлснээр худалдан авагчдын арилжааны идэвх эрс нэмэгджээ. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд хувийн компаниуд биржийн арилжаанд илүү тогтмол оролцох болсон аж. Энэ оны хоёрдугаар хагас жилд нийт 16.6 сая тонн нүүрс, дөрвөн их наяд төгрөгөөр арилжаалагдсан байна.

    Нүүрснээс гадна төмрийн хүдрийн арилжаа энэ онд онцлохуйц байгаа юм. Оны хоёрдугаар хагаст арилжааны хэмжээ нь багассан ч үнийн дүнгийн хувьд тогтвортой хэвээр байна.

    27-3.JPG

    Олон улсын зах зээлд төмрийн хүдрийн нийлүүлэлт удааширсан нь ханшид нь дэмжлэг болж байна. Хэдийгээр Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй төмрийн хүдрийн агууламж харьцангуй бага ч 11 дүгээр сард ханш нь дангаараа дунджаар 14.9 хувиар өсөж арилжаалагджээ. Харин долоодугаар сараас хойш 1.4 сая тонн төмрийн хүдэр, 334.3 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.

    Cэтгэгдэл бичих