logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монголбанкнаас ₮500 тэрбумын репо санхүүжилтийн эх үүсвэр гаргаж, ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 25 15:50
    573

    Зургийг: parliament.mn

    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүлэв

    Улсын хэмжээнд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд тогтмол нөөцтэй байх шаардлагатай. Энэ хүрээнд импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шатахуун хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн төслийг боловсруулсан байна.

    Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжиж, бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх, агуулахын хүчин чадал нэмэгдэх, агаарын бохирдол бууруулах, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой аж.

    Шатахуун нөөцлөх савны багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлд Монголбанкнаас 500 орчим тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэр гаргаж, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор хуулийн төсөлд тусгасныг салбарын сайд тодотголоо.

    Газрын тосны бүтээгдэхүүний импортоос 100 хувь хамааралтай Монгол Улсын хэрэглээ уул уурхайн бүтээгдэхүүний өсөлттэй холбоотойгоор жил бүр өсөн нэмэгдэж байгаа юм. Оны эхний 10 сард л гэхэд 2.3 сая тонн нефтийн бүтээгдэхүүнийг 1.7 тэрбум ам.доллароор импортолжээ. 

    Үүний дотор дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс 10 орчим хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байгаа юм.

    Cэтгэгдэл бичих