
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- Технологийн томоохон компаниудын бонд гаргалт зах зээлийг эзлэх эрсдэлтэй байна. “Alphabet”, “Meta Platforms” зэрэг компанийн бонд гаргалт ирэх онд одоогийн эрчээрээ үргэлжилбэл өрийн хэрэгслийн зах зээл суларч магадгүй байгааг томоохон хөрөнгө оруулалтын банкнууд анхааруулж байна.
Хиймэл оюун болон дата төвүүдэд зориулж, 2028 он гэхэд 1.5 их наяд ам.долларын бонд гарахаар байгааг шинжээчид төсөөлсөн байна. Харин хөрөнгө оруулагчид үүнээс хөөсрөлийн эрсдэлийг нөхөх хэмжээний өгөөж хүртэж байгаа эсэхээ тооцоолж эхэлжээ.
“JPMorgan” технологийн томоохон компаниуд 2026 онд 570 тэрбум ам.долларын хөрөнгийн зардалтай байхаар тооцоолсон бол “UBS” эдгээр компанийн бонд гаргалт 900 тэрбум ам.доллар хүрэх төсөөллийг танилцуулсан байна.
Европын хөрөнгө оруулагчдын АНУ-ын технологийн компаниудад дахь хөрөнгө оруулалт одоог хүртэл бага жинтэй байгаа нь эрэлтийн асуудал үүсэхгүйг шинжээчид онцолж буй.
Харин зарим хөрөнгө оруулагчид дампуурах эрсдэлээс хедж хийж, хиймэл оюуны зах зээлийн үнэт цаасны үүсмэл хэрэгслийг түлхүү арилжаалж эхэлсэн байна.
Ronan Martin