logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монголбанкны Ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилохоор танилцуулав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 24 16:35
    117

    Зургийг: Э.Тэнгис

    Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаярыг томилох саналыг Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Ардын Намын бүлэгт танилцуулсныг мэдээллээ. Түүний оронд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар М.Бадамсүрэнг томилохоор танилцуулсан байна.

    Ж.Энхбаяр нь УИХ, Засгийн газарт олон жил ажилласан туршлагатай бол М.Бадамсүрэн Дорнод аймгийн Засаг даргаар гурван удаа томилогдон ажиллаж, 2024 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

    Үүнээс гадна Монголбанкны Ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй С.Наранцогтыг томилох саналыг УИХ-ын дарга Н.Учрал танилцуулсан байна. Томилгоог Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батална. 

    Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих