
Зургийг: Alessandro Falco/Bloomberg
(Bloomberg) -- Бразилд зохион байгуулагдсан COP30 бага хурлаар 200 орчим улс орон чуулсны үр дүнд шатах түлшнээс татгалзах шилжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шинэ арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхэд санал нэгдсэн байна. Хэдий тийм боловч тус тохиролцоонд газрын тос, байгалийн хий, нүүрснээс татгалзах нарийвчилсан төлөвлөгөөг тусгаж өгөөгүйн дээр асуудал бүрээр нь тодорхой дурдаагүйн улмаас зарим улс үр дүнд нь сэтгэл дундуур үлдсэн байна.
Энэ удаагийн хурлаар дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй барихад авч хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа алхмууд болон өнөөдрийн байдлаар улс орнууд бодитоор хийж буй эсвэл хийхээр амласан алхмуудын хооронд үүсээд буй зөрүүг шийдэхэд чиглэж байсан юм.
Монгол Улсын хувьд сүүлийн гурван жил хэлэлцсэн "Даян дэлхийн дасан зохицох зорилт" болон түүний үзүүлэлтүүдийг батлах асуудал хамгийн чухал сэдэв байсныг салбарын яам мэдээллээ.
COP30-ийн хүрээнд болсон хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс гурван чиглэлд улс Төрийн болон санхүүгийн хүчтэй амлалтыг хангаж бодит үр дүнд хүрэх ёстойг хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал: дасан зохицох дэлхийн зорилтын шалгуур үзүүлэлтийн жагсаалтыг батлах шаардлагатайг тодотгосон. Дээрх шалгуур үзүүлэлтийг баталснаар улс орнуудын ахиц дэвшлийг тэгш, бодитой үнэлэх боломж бүрдэж, эрсдэлийг удирдах бодлогууд илүү оновчтой болохыг онцолсон байна.
Үүнээс гадна Монгол Улс дасан зохицлын санхүүжилтийг, тэр дундаа хөгжиж буй болон далайд гарцгүй орнуудад үзүүлэх дэмжлэгийг гурав дахин нэмэх шаардлагатайг дурджээ.
Jennifer A Dlouhy,John Ainger, Fabiano Maisonnave