logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “BHP”-ийн “Anglo”-д тавьсан санал дахин бүтэлгүйтэж, цаашид хэлцэл хийхгүй гэж мэдэгдэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 24 09:00
    188

    Зургийг: Waldo Swiegers/Bloomberg

    “BHP Group” өнгөрсөн онд “Anglo American”-ийг худалдан авах санал тавиад амжилтгүй болж байсан ч энэ удаад дахин шинээр санал тавьсан байна

    (Bloomberg) -- “BHP Group” өрсөлдөгч “Anglo American”-ийг дахин худалдан авах санал тавьж, урьдчилсан хэлэлцээ хийснээ баталгаажуулсан ч “Anglo American” хэлцлээс татгалзсанаар хоёр компанийг нэгтгэх талаар дахин авч үзэхгүй гэж мэдэгдлээ.

    “Anglo American” компани “BHP Group”-ийн тавьсан санал Канадын “Teck Resources”-той хийхээр төлөвлөж буй хэлцлээс давуу нөхцөлтэй биш гэж үзсэн тул хэлцлээс татгалзсан гэж ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

    “BHP Group”-ийн хувьд ““Anglo American”-тай нэгдэх нь стратегийн давуу талууд бий болгох бөгөөд бүх хувьцаа эзэмшигчдэд өндөр ач холбогдолтой үнэ цэн авч ирнэ гэж үзэж байна. Хэдийгээр хэлцэл амжилтгүй болсон ч “BHP Group” өөрийн стратегид тулгуурлан органик өсөлтөө хадгалах өндөр боломжтой гэдэгтээ итгэлтэй байна" гэж даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ.  Тус компани энэ удаад “Anglo American”-д ямар санал тавьсан талаар нарийн, дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

    “Anglo American”-ийн зэсийн бизнес салбарын хамгийн том тоглогчдын дунд удаан хугацаанд худалдан авалтын бай болсоор ирсэн ч худалдан авагчдын хувьд “Anglo American”-ийн очир эрдэнэ, цагаан алт зэрэг харьцангуй жижиг хөрөнгийн багц худалдан авалт хийхэд саад болж байсан гэж хэлж болохоор байгаа юм. 

    ANGLO-GFX.png

    “BHP Group” энэхүү санал нь “Anglo American”-ийг худалдан авах сүүлчийн оролдлого байсан гэдгийг тодотгож, өөрийн бизнесээ өргөжүүлэхэд анхаарлаа хандуулна гэж мэдэгдсэн байна.

    Гурван долоо хоногийн дараа “Anglo American” болон “Teck Resources”-ийн хувьцаа эзэмшигчид 60 тэрбум гаруй ам.долларын үнэлгээтэй томоохон зэсийн шинэ компани байгуулах гэрээнийхээ талаар санал хураалт явуулах юм. “Anglo American”-ийн зүгээс дээрх асуудлаар тайлбар хийхээс татгалзсан байна.

     

    Aaron Kirchfeld, Thomas Biesheuvel, Dinesh Nair

    Cэтгэгдэл бичих