logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажил 31.9 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 20 13:25
    293

    Зургийг: Э.Тэнгис

    Үйлдвэрийн зориулалттай барилгын барилгажилт 3 жил дараалан буурав

    Улсын хэмжээнд III улирлын байдлаар 382 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын ажил хийгдэж байна. Худалдаа, үйлчилгээний барилгын ажил 31.9 хувиар өссөнөөр сүүлийн гурван жилд өсөлт эрс эрчимжсэнийг онцолж болохоор байгаа юм.

    20-12.JPG

    Харин үйлдвэрийн зориулалттай барилгын ажил 17.4 хувиар буурчээ. Ингэснээр сүүлийн гурван жил дараалан буурсан үзүүлэлттэй байна.

    Оны эхний есөн сард барилга угсралт, их засварын ажил өмнөх оны мөн үеэс 28.9 хувиар өсөж, 8.8 их наяд төгрөг хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн байна. Нийт барилга угсралт, их засварын ажлын 36.6 хувийг орон сууцны барилга, 29.5 хувийг орон сууцны бус барилга эзэлж байгаа аж.

    20-13.JPG

    Үүнээс гадна III улирлын байдлаар үл хөдлөх эд хөрөнгө борлуулах тусгай зөвшөөрөлтэй агент брокеруудын нийт худалдсан болон худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн ердөө нэг хувийг үйлдвэрийн зориулалттай барилга эзэлж буйг Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаас харж болохоор байна.

    Cэтгэгдэл бичих