
Зургийг: Sotheby’s/Bloomberg
(Bloomberg) -- Алдарт Густав Климтийн зурсан Вена хотын залуу бүсгүйн хөрөг мягмар гарагт Нью-Йорк хотод болсон “Sotheby's”-ийн дуудлага худалдаагаар 236.4 сая ам.доллароор зарагдлаа.
Ингэснээр "Элизабет Ледерерийн хөрөг" хэмээх тэрхүү уран зураг дуудлага худалдаанд хамгийн өндөр үнээр зарагдсан орчин үеийн урлагийн бүтээл болсон байна. Үнэ хаялцах худалдаа 20 гаруй минут үргэлжилсний эцэст нэрээ нууцалсан нэгэн худалдан авагч тус бүтээлийг өөрийн болгожээ.
Тэрбумтан, урлагийн бүтээл цуглуулагч Леонард Лаудерын цуглуулгад байсан 24 уран бүтээлийг мягмар гарагт дуудлага худалдаанд оруулсны нэг нь "Элизабет Ледерерийн хөрөг" байжээ.
“Estée Lauder” компанийг удирдаж байсан Леонард Лаудер энэ оны зургаадугаар сард 92 насандаа таалал төгссөн юм.
Amanda L Gordon