
Зургийг: Tang Ke/Feature China/Future Publishing/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- "COP30" дээд хэмжээний уулзалтын үеэр Сенегал болон Руанда 2050 он гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх амлалтад нэгдлээ. Ийнхүү дээрх хэлцэлд одоогоор 33 улс гарын үсэг зураад байна.
Улс орнууд амлалтаа бүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд дунд хугацаандаа цөмийн эрчим хүч үйлдвэрлэх нийт суурилагдсан хүчин чадлыг 1200 гигаватт болгон нэмэгдүүлэх боломжтойг “World Nuclear Association” мэдээлсэн юм. Хэдий тийм боловч цөмийн реакторыг хөгжүүлэх хурд хангалтгүй байгаа тул дэлхийн цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг 2050 он гэхэд хамгийн ихдээ 992 гигаватт хүргэх боломжтой гэж Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлаг тооцоолжээ.
Судалгааны дүгнэлтээс харвал БНХАУ-ын Жанжоу хотод байрлах цөмийн цахилгаан станц хамгийн хямд өртгөөр, хамгийн богино хугацаанд эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн байна.
БНХАУ-ын жишгээр үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн тохиолдолд л дээрх зорилт биеллээ олохыг шинжээчид онцолж байна.
Stephen Stapczynski