
Зургийг: Na Bian/Bloomberg
(Bloomberg) -- “Xiaomi Corp.”-ийн хувьцааны ханш лхагва гарагт Хонконгийн биржид 6.3 хувиар буурч, сүүлийн зургаан сарын доод түвшинд суларлаа.
Чипийн зардал өсөж, цахилгаан автомашинд үзүүлэх татварын хөнгөлөлт татрахтай холбоотойгоор ирэх оноос ашгийн маржин нь буурах төлөвтэйг мэдээлсэн нь голлон нөлөөлсөн байна.
Бээжинд төвтэй тус компани ирэх оноос санах ойн чипийн нийлүүлэлтийн дутагдал үүссэнээр мобайл төхөөрөмжүүдийн үнэ өсөхөд нөлөөлнө гэж тооцоолж байгаа аж.
Харин цахилгаан автомашины бизнесийн хувьд есдүгээр сараар эцэслэсэн санхүүгийн улиралд 98 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, улирлын дүнгээр анх удаа ашигтай ажилласнаа мэдээлээд буй. Ингэснээр өмнөх улиралд хүлээсэн 300 сая юанийн алдагдлаа нөхжээ.
Түүнчлэн “Xiaomi” компани 2027 оноос Европын зах зээлд цахилгаан автомашин худалдаалж эхлэхээр зорьж буйгаа тодотгосон байна.
Үүний зэрэгцээ цахилгаан автомашины зах зээлийн ширүүн өрсөлдөөн, аюулгүй байдлын асуудал болон үйлдвэрлэлийн гарц тогтмол байх эсэхтэй холбоотойгоор зарим хөрөнгө оруулагч “Xiaomi”-ийн урт хугацааны төлөвт эргэлзэж байгааг “Bloomberg Intelligence” мэдээллээ.