logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ӨМӨЗО сүүлийн 5 жилд Бээжингээс 2.7 дахин том талбайтай цөлжсөн газрыг хяналтад оруулжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 19 11:55
    120

    Зургийг: Xinhua News Agency

    Өвөр Монголын Өөртөө Засах Орон сүүлийн таван жилийн хугацаанд 4.46 сая гектар талбай бүхий цөлжсөн газар нутгийг хяналтдаа оруулж, нөхөн сэргээх арга хэмжээ авсан болохыг ӨМӨЗО-ы Ойн аж ахуй, бэлчээрийн товчооноос мэдээлжээ. Харьцуулбал энэ нь Бээжин хотоос 2.7 дахин том газар нутаг болохын сацуу БНХАУ-ын хэмжээнд 2021-2025 оны хооронд цөлжилтийг хяналтад оруулсан нийт нутгийн 40 хувийг эзэлж буйг онцолсон байна.

    Хойд Хятадын экологийн аюулгүй байдлын хана хэрэм болох зорилт баримталж буй ӨМӨЗО нь дөрвөн том цөл, дөрвөн том элсэрхэг нутагтай бөгөөд БНХАУ-ын цөлжилтөд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудын нэг юм.

    Эрх баригчид тус бүс нутагт цөлжилтийг тогтоон барихад экосистемийн менежментийн нэгдсэн арга барилаар ажилласан болохыг онцолжээ. Тодруулбал: санхүүжилтийн тусгай сан байгуулах, урамшуулалд суурилсан загвараар олон нийтийн оролцоог дэмжих, элсний нүүдлийг зогсоох шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ багтжээ.

    Эдгээр хүчин чармайлтын үр дүнд ӨМӨЗО-ы нийт нутаг дэвсгэрт эзлэх ойн бүрхэвч 2021 оноос хойш 1.19 нэгж хувиар нэмэгдэж, 22 хувьд хүрсэн болохыг “Xinhua” агентлаг мэдээлсэн байна. Мөн бэлчээрийн бүс нутаг дахь ургамлын бүрхэвч нь 45-аас дээш хувьд хадгалагдаж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих