logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Ажилгүйдлийн түвшин 0.6 хувиар буурсан ч 80.6 мянган хүн ажилгүй хэвээр байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 19 11:20
    241

    Зургийг: С.Батсайхан

    Нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4.3 хувиар өсөв

    Ажиллах хүчний оролцооны түвшин 62.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурсан ч өнгөрсөн оны эцсээс 1.4 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр идэвхтэй эрхэлж буй 1.5 сая хүн байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

    15 ба түүнээс дээш насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин өмнөх оны мөн үеэс өсөөгүй, 59.2 хувьтай хэвээр байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2023 оны IV улирлаас хойш 0.5-2.8 нэгж хувийн өсөлттэй байсан бол ийнхүү сүүлийн улиралд өөрчлөлтгүй гарлаа.

    19-1.JPG

    Ажилгүйдлийн түвшин 0.6 хувиар буурсан ч нийт 80.6 мянган хүн ажилгүй байна. Эдгээрийн 35 хувь нь ажил хайгаад олдохгүй гэсэн шалтгаантай байгаа аж.

    Нийт ажиллагчдын 49.6 хувь нь үйлчилгээ, 25.4 хувь нь хөдөө аж ахуй, 25.1 хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт ажиллаж буй. Уул уурхай, барилга, Төрийн удирдлага батлан хамгаалах, боловсруулах зэрэг салбарт ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 13 мянгаас 20.4 мянгаар нэмэгджээ. 

    19-2.JPG

    Үүнээс гадна 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсоноор нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн III улиралд 6.2 сая төгрөг болсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувь буюу 253 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт боллоо.

    Хөдөлмөрийн бүтээмж хөдөө аж ахуйн, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбарт өссөн бол уул уурхай, олборлолтын салбарт буурчээ. Хөдөө аж ахуйн салбарын нэг хүнд ногдох нэмэгдэл өртөг 3.1 сая төгрөг болж, 22.9 хувиар өссөн байна. Үйлчилгээний салбарынх 5.8 сая төгрөг болж, 5.5 хувиар өссөн зэрэг нь хамгийн өндөр үзүүлэлт болсон. Уул уурхайн салбарын 14.6 сая төгрөг болж, зургаан хувиар буурав.

    Ирэх онд багш, эмч нарын цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэнэ. Бүтээмжийг нэмэгдүүлэхгүйгээр цалин нэмэх нь инфляцыг эрчимжүүлэх магадлалтайг анхааруулж байгаа юм.

    19-3.JPG

    Монгол Улсын нэг хүнд ногдох хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин бага байгааг 2024 онд хийсэн салбарын яамны судалгаанд дурджээ. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлж, ажилчдын ур чадварыг сайжруулах нь бүтээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад бодит цалинг  өсгөх гол хөшүүрэг болно. Иймд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран "Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө" боловсруулснаа мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих