logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    БНХАУ төсвийн зарцуулалтаа сүүлийн 4 жилийн хамгийн өндөр дүнгээр бууруулав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 18 16:44
    208

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болох төсвийн зарцуулалт нь аравдугаар сард 2021 оноос хойших хамгийн өндөр хувиар буурлаа.

    CHINA-BUDGET-GFX.png

    “Bloomberg”-ийн тооцоолсноор БНХАУ-ын гол хоёр төсвийн зарцуулалт аравдугаар сард 19 хувиар буурч, 2.37 их наяд юань болсон нь 2021 оноос хойших хамгийн огцом уналт болоод зогсохгүй 2023 оноос хойших хамгийн бага зарцуулалттай сар болж байна.

    Энэ нь БНХАУ-ын Засгийн газар төсвийн бодлогоор дамжуулан өсөлтийг дэмжихээ багасгаж байгаагийн илрэл болохыг “Goldman Sachs”-ийн шинжээчид онцоллоо.

    CHINA-SPENDING-GFX.png

    Төсвийн зарцуулалтаас ихээхэн хамаардаг хөрөнгө оруулалтын үзүүлэлт аравдугаар сард өндөр дүнгээр буурчээ.

    Үүний зэрэгцээ хэрэглэгчдийн зарцуулалт, гадаад эрэлт буурсан нь эдийн засгийн өсөлтийг давхар хойш татахаар байна.

    Cэтгэгдэл бичих