
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Эрхэс
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
М.Эрхэс
“TMK Energy”-ийн олборлолт эрчээ хадгалав
Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 18 15:20
502
Зургийг: tmkenergy.com.au
“TMK Energy” компани 100 хувь эзэмшдэг нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслийн хийн олборлолт нь өдрийн дээд дүнгээ шинэчлэн тогтоосныг танилцууллаа.
11 дүгээр сард хийн олборлолт нь өдөрт 480 куб метр дунджилсан нь 10 сартай харьцуулахад 21 хувиар өндөр үзүүлэлт болж байна. Ингэснээр хийн түвшнийг дорвитой нэмэгдүүлэхэд шаардлагатай десорбцийн даралт бий болгоход ойртсоор байгаагаа онцолжээ.
“TMK Energy” 2026 онд арилжааны түвшинд хий олборлож эхлэхээр байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Дугал Фергусон мэдэгдлээ.
Cэтгэгдэл бичих