logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ам нөхцөлтэй гэрээний анхны суурь үнэ 2011 онд байгуулсан “Chalco”-ийн гэрээнд суурилжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 18 11:25
    218

    Зургийг: Bloomberg

    Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар оны эхний 10 сард нийт 20 сая тонн бүтээгдэхүүн арилжаалсан байна

    Оны эхний 10 сарын хугацаанд экспортолсон 65 сая тонн чулуун нүүрсний 35 хувийг Төрийн болон Орон нутгийн өмчит компани гаргасан бол үлдсэнийг нь хувийн 56 аж ахуйн нэгж экспортолсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нийт үнийн дүн нь 4.3 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.7 хувиар буурсан дүн болж байна.

    Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар оны эхний 10 сард нийт 20 сая тонн бүтээгдэхүүнийг 5.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнийн дүнгээр арилжаалжээ. Арилжаалсан нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг Төрийн өмчит компани бүрдүүлсэн байна.

    Төрийн болон Орон нутгийн өмчит компаниуд бүтээгдэхүүнээ Уул уурхайн биржээр арилжаалах хуультай. Харин Засгийн газрын 55 дугаар тогтоол батлагдсанаар оны сүүлийн хагас жилд хувийн аж ахуйн нэгжүүдийн биржийн арилжаанд оролцох идэвх нэмэгдээд байгаа юм.

    11 дүгээр сарын 17-ны өдрийн арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 30.2 сая ам.долларын үнийн дүн бүхий 352 мянган тонн коксжих нүүрс арилжаалснаа мэдээллээ. Тус компани 2010 оноос хойш нийт 166 сая тонн нүүрс борлуулж, 37 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Харин Уул уурхайн биржээр нийт 35 сая орчим тонн нүүрсийг хил нөхцөлтэй арилжаалж, 3.4 тэрбум ам.долларын орлого олжээ.

    Сүүлийн 15 жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс худалдах, худалдан авах 586 гэрээ байгуулж, нийт 507 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцсон байна. Үүнээс 321 гэрээ нь уурхайн ам нөхцөлтэй байгааг тус компанийн цахим хуудаст байршуулсан мэдээллээс харж болохоор байгаа юм.

    Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ам нөхцөлтэй гэрээний анхны суурь үнэ нь 2011 онд байгуулсан “Chalco”-ийн гэрээнд суурилжээ. Хэдийгээр анхны суурь үнийг олон улсын таван биржийн үнээр индексжүүлдэг ч суурь үнээс шалтгаалан зах зээлийн үнэ доогуур тогтох нөхцөл бүрдэж буйг “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлын орлогч Н.Цэрэнсамбуу тодотгож байв.

    Cэтгэгдэл бичих