logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    "Rio Tinto" АНУ-д хийх хөнгөн цагааны нийлүүлэлтдээ нэмэлт төлбөр ногдуулж эхлэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 18 11:00
    175

    Зургийг: Luke Sharrett/Bloomberg

    “Rio Tinto” Австрали дахь “Yarwun Alumina” хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийг бууруулахаар төлөвлөж байна

    (Bloomberg) --  “Rio Tinto” групп АНУ-д борлуулдаг хөнгөн цагааны нийлүүлэлтдээ нэмэлт төлбөр ногдуулж эхэлснийг ойрын эх сурвалж мэдээллээ. Ингэснээр импортын тарифаас болж түүхий эдийн зардал аль хэдийн нэмэгдээд байгаа Хойд Америкийн зах зээлд улам дарамт болохоор байна.

    АНУ хөнгөн цагааны эрэлтийг дангаараа бүрэн хангах хүчин чадалгүй тул импортоос ихээхэн хамааралтай. Канад улс АНУ-ын импортын 50 гаруй хувийг бүрдүүлдэг, хамгийн том нийлүүлэгч нь юм.

    Энэ оны эхээр Ерөнхийлөгч Дональд Трамп хөнгөн цагааны импортод нэмэлт 50 хувийн тариф ногдуулсан. Тиймээс “Rio Tinto”-ийн энэхүү арга хэмжээ нь АНУ-ын аль хэдийн маш хязгаарлагдмал байсан нийлүүлэлтийн сүлжээнд улам дарамт болохоор байна.

    Хөнгөн цагаан нь ундааны лаазнаас эхлээд барилга, байгууламж хүртэл бүх төрлийн үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад ашиглагддаг. Дональд Трампын тарифын нөлөөгөөр Канадаас АНУ-д хийж буй экспортын зардал өсөж, АНУ-ын үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд ирэх зардал нэмэгдээд буй. Ингэснээр худалдан авагчид дотоодын аж ахуйн нэгж, агуулахуудаас худалдан авалтаа нэмэгдүүлснээр нөөц нь буурч, үнэ нь  эрс өсөхөд нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч сүүлийн байдлаар хөнгөн цагааны үнэ 1.6 хувиар буурч, сүүлийн нэг сар орчмын доод түвшинд хүрлээ.

    Үүнээс гадна “Rio Tinto” групп Австрали дахь “Yarwun Alumina” хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийг бараг хоёр дахин бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна.

    Үйлдвэрээс гарах хаягдлын хэмжээ үйлдвэрийн зохицуулах хүчин чадлын дээд хэмжээнд хүрчээ. Тиймээс үйлдвэрийн ашиглалтын хугацааг уртасгах арга замыг судлахын зэрэгцээ зардлаа бууруулахыг эрмэлзэж буйгаа тус компани тодотголоо.

    Дээрх үйлдвэр жилд ойролцоогоор гурван сая тонн хөнгөн цагааны исэл үйлдвэрлэж, Азийн хайлуулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Үйлдвэрээс гарч буй хог хаягдлыг 2035 он хүртэл зохицуулахын тулд үйлдвэрлэлийг 1.8 сая тонн болгон бууруулна гэж “Rio Tinto” мягмар гарагт мэдэгдсэн байна.

     

    Yvonne Yue Li, Paul-Alain Hunt

    Cэтгэгдэл бичих