
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтэй хийсэн уулзалтын дараа “Samsung Group”, “SK Group” зэрэг тэргүүлэх дөрвөн компани дотооддоо 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа амлалаа.
АНУ-тай худалдааны гэрээ байгуулснаар БНСУ-ын дотоодын хөрөнгө оруулалт буурч, воны ханш улам суларна гэсэн болгоомжлол зах зээлд үүсээд байсан юм.
Үүний зэрэгцээ И Жэ Мён тэргүүлэх дөрвөн компанийн удирдагчидтай уулзаж, дотоодын хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхийг уриалан, Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг санал болгосон байна.
Уулзалтын дараа “Samsung Electronics” ирэх таван жилд 309.5 тэрбум ам.долларыг хиймэл оюуны дэд бүтэц, судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлд зарцуулахаа мэдэгджээ. Харин “Hyundai Motor Group” 125.2 их наяд воны хөрөнгө оруулахаар төлөвлөж буй аж.
Мөн “SK Group” 2028 он гэхэд 128 их наяд воныг хиймэл оюун, хагас дамжуулагч, эрчим хүч болон биотехнологийн чиглэлд зарцуулах бол “LG Group” 2024-2028 оны хооронд 100 их наяд воныг тусгасан байна.
Jaehyun Eom, Yoolim Lee