
Зургийг: Six Flags Entertainment Corp/Bloomberg
(Bloomberg) -- Ойрх Дорнодын анхны “Six Flags” сэдэвчилсэн парк ирэх 12 дугаар сарын 31-нд Саудын Арабд нээгдэх гэж байна.
Эр-Рияд хотын захад байрлалтай “Six Flags Qiddiya City” парк нь дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан “Falcons Flight” галзуу хулгана зэргээс бүрдсэн 25 гаруй тоглоомтой байх бөгөөд насанд хүрэгчдийн тасалбар нь 352 риялын (87 ам.доллар) үнэтэй байхыг “Saudi Press Agency” мэдээлжээ.
АНУ-ын Хойд Каролинад төвтэй “Six Flags Entertainment Corp.”-ийн Хойд Америкаас өөр бүсэд нээж буй анхны парк нь энэ болж байна. Тус компани тасалбарын борлуулалт нь багассанаас болж орлогын төсөөллөө энэ онд хоёр ч удаа бууруулаад байгаа. Энэ он гарсаар тус компанийн хувьцааны ханш бараг 70 хувиар унаж, хамгийн тааруу үзүүлэлттэй жилээ үдэх нь ойлгомжтой болжээ.
"Qiddiya City" нь Саудын Арабын Угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманы "Vision 2030" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх гига төслүүдийн нэг юм. 32 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах тооцоотой "Qiddiya City" нь бүрэн ашиглалтад орохдоо Парис хотоос гурав дахин том талбайг хамарсан энтертайнмент, спортын төв болох аж. Одоогоор төслийн бүтээн байгуулалтад найман тэрбум ам.доллар хуваарилаад байгааг “Knight Frank” мэдээлжээ.
Christine Burke