
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- Хиймэл оюуны хөрөнгө оруулалтын шинэ давлагааны үр дүнд ирэх онд АНУ-ын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн бондын хэмжээ 1.81 их наяд ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрнэ гэж “JPMorgan Chase & Co.” тооцоолж байна.
Бүтэн жилийн урьдчилсан тооцооллоор хөрөнгө оруулалтын бонд гаргалт 2020 онд тогтоосон 1.76 их наяд долларын өмнөх дээд амжилтаа давна гэж Натаниэль Розенбаум, Эрик Бейнштейн зэрэг “JPMorgan”-ийн зээлийн стратегичид мэдээлжээ.
Эргэн төлөлтийн хугацаа нь дуусах дөхөж буй нэг их наяд гаруй ам.долларын бондыг дахин санхүүжүүлэх шаардлага, нэгдэл, худалдан авалтын хэлэлцээр эрчимжих, хиймэл оюуны зарцуулалтын огцом өсөлт нь ирэх онд бондын зах зээлийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болно гэж үзэж байна.
Энэ онд Төв банкнууд бодлогын хүүг бууруулсан, хиймэл оюуны хөрөнгө оруулалт огцом өссөн, худалдан авалт сэргэсэн зэрэг нь бондын зах зээлд эергээр нөлөөлжээ.
Caleb Mutua