logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    Японы ДНБ сүүлийн 6 улиралд анх удаа агшив
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 17 09:10
    137

    Зургийг: Noriko Hayashi/Bloomberg

    (Bloomberg) -- Япон улсын эдийн засгийн үзүүлэлт сүүлийн зургаан улиралд анх удаа буурсныг тус улсын Статистикийн товчоо мэдээллээ. Энэ нь эдийн засгийг дэмжих өргөн хүрээтэй төсвийн багц боловсруулах   шаардлагатай гэсэн тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичигийн байр суурийг улам бататгаж байна.

    Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн дүнгээр 1.8 хувиар буурсан нь шинжээчдийн 2.4 хувийн төсөөллөөс харьцангуй бага дүнгээр унасан үзүүлэлт боллоо.

    Японы дотоодын нийт бүтээгдэхүүн буурахад хувийн орон сууцны хөрөнгө оруулалт эрс саарсны зэрэгцээ АНУ-аас ногдуулсан тарифын улмаас экспорт багассан нь голлон нөлөөлсөн байна.

    Мөн барилгын салбарт шинэ зохицуулалт үйлчилж эхэлсэн нь орон сууцны хөрөнгө оруулалт буурахад голлон нөлөөлжээ.

     

    Toru Fujioka

    Cэтгэгдэл бичих