
Зургийг: Alex Kraus/Bloomberg
(Bloomberg) -- Эдийн засгийн өсөлт, компаниудын борлуулалт удааширч, эрчим хүч, түүхий эдийн үнэ өсөж байгаагаас үүдэн Европт дараагийн зургаан сарын хугацаанд өрийг дахин санхүүжүүлэх үйл ажиллагаа эрчимжих төлөвтэй гэж банкны мэргэжилтнүүд үзэж байна.
“EY-Parthenon”-ийн судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүдийн бараг тал хувь нь 2026 оны эхний хагаст корпорацын өрийн дахин санхүүжилт оргил үедээ хүрнэ гэж төсөөлж байгаа аж. Энэ нь тус компанийн гуравдугаар сард танилцуулсан тайлангаас мэдэгдэхүйц өөрчлөгдсөн үзүүлэлт болж байна. Тухайн үед мэргэжилтнүүдийн дийлэнх нь 2025 оны эцэс гэхэд дахин санхүүжилт оргил үедээ хүрнэ гэж үзэж байжээ.
“EY-Parthenon”-ийн мэдээлснээр Евро бүсийн эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт буурч, зээлдүүлэгчид, ялангуяа хувийн компаниуд шалгуураа илүү нарийн болгож байгаа нь үүнд нөлөөлж байна.
Судалгаанд хамрагдсан банкны мэргэжилтнүүд автомашин, үйлдвэрлэлийн салбарын компаниуд 2025 оны хоёрдугаар хагаст хамгийн их бүтцийн өөрчлөлтийн үйл ажиллагаа явуулна гэж үзэж байгаа аж.
Edward Clark