logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Иений ханш суларч, интервенц тойрсон мэтгэлцээн эрчимжив
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 13 13:51
    255

    Зургийг: Toru Hanai/Bloomberg

    БНСУ-ын воны ханш 2009 оноос хойших доод түвшинд ойртлоо

    (Bloomberg) -- Японы шинэ Засгийн газар валютын зах зээлд хөндлөнгөөс оролцож иений ханшийг сэргээж чадна гэсэн хүлээлт арилжаанд оролцогчдын дунд улам буурч байна. Иений ханш аль хэдийн өмнө нь Японы эрх баригчдын интервенц хийж байсан түвшинд хүрч сулраад байгаа аж.

    Өнгөрсөн онд тус улсын Төв банк бодлогын хүүг нэмэгдүүлэхээс өмнөхөн зах зээлд интервенц хийж байсан юм. Харин энэ удаад Японы шинэ Ерөнхий сайд бодлогын хүүг өсгөхөд яаравчлахгүй байх хэрэгтэй гэсэн мэдэгдэл хийлээ.

    JAPAN.png

    Санаэ Такайчигийн Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх төлөвлөгөө нь иений ханш сулрахад нөлөөлж байна. Түүнчлэн Япон улс АНУ-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийх амлалт өгөөд буй нь Японы гадаад валютын нөөцийг шавхах эрсдэлтэй байгаа аж.

    Харин БНСУ-ын воны ханш мөн 2009 оноос хойших доод түвшинд ойртлоо. Ингэснээр БНСУ-ын Төв банканд ханшийн уналт үргэлжлэхээс сэргийлэх арга хэмжээ авах шаардлага тулгарч байна.

    WON.png

    Воны спот ханш одоогийн түвшнээс нэг хувиар сулрах юм бол 2009 оны гуравдугаар сараас хойших доод түвшнийг давах юм. БНСУ-ын Төв банкны Ерөнхийлөгч И Чан Юн “Хэт их хэлбэлзэл ажиглагдвал эрх баригчид хөндлөнгөөс оролцоход бэлэн байгаа” гэдгээ мэдэгдсэн байна.  Хэдий тийм боловч воны ханш Холбооны Нөөцийн банкны бодлого, худалдааны хурцадмал байдал зэрэг олон улсын тодорхойгүй байдалд "хэт мэдрэмтгий" байгааг онцолжээ.

     

    Mia Glass, John Cheng, Susie Kang

    Cэтгэгдэл бичих