logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    2026 оны төсвийн нийт орлогын 27 хувь буюу ₮9.3 их наядыг уул уурхайн салбараас бүрдүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 13 09:10
    251

    Зургийг: parliament.mn

    Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудыг эцэслэн батлав

    2026 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 31.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 31.2 хувь, нийт зарлагыг 32.9 их наяд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.2 хувьтай тэнцэхээр тооцож, баталлаа. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд 50 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар байна.

    13-1.JPG

    Ирэх онд боловсролын салбарын багш, ажилтны үндсэн цалинг 76 хувиар нэмэгдүүлэх хүрээнд 520 тэрбум төгрөгийг нэмж тусгасан. Ингэснээр багш нарын үндсэн цалинг 2.8 сая төгрөг хүргэж, цаашид шат дараатай нэмэгдүүлж, 3.5 сая төгрөг хүргэхээр тохиролцоод байгаа юм.

    Харин эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолж, Эрүүл мэндийн даатгалын санд 190 тэрбум төгрөг хуваарилсан. Үүн дээр нэмээд Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээс 157 тэрбум төгрөг гаргаснаар эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сарын нэгэээс 30 хувиар, аравдугаар сарын нэгнээс 20 хувиар, арван хоёрдугаар сарын нэгнээс 25 хувиар нэмэхээр үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүдтэй урьдчилсан байдлаар тохиролцоод байна.

    Мөн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан 8.6 хувиар,  хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус бүр 20 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ.

    13-5.JPG

    Урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн дагуу урсгал зардлыг нэг их наяд гаруй төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, цалин тэтгэвэр нэмэх санхүүжилтийг шийдвэрлэсэн. Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 6-12.8 хувиар бууруулж, тэвчиж болох зардлуудыг хойшлуулсан. Мөн хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хасаж, тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулах зэрэг зохицуулалт хийлээ.

    13-2.JPG

    Макро эдийн засгийн хувьд ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 5.7 хувь, инфляцыг долоон хувьд тогтворжуулахаар тооцоолж байна.

    Мөн экспортыг 16.7 тэрбум ам.доллар хүргэх зорилт дэвшүүлсэн. Нийт 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэсийн баяжмал экспортолж, төсвийн нийт орлогын 27 орчим хувь буюу 9.3 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас бүрдүүлэхээр төлөвлөв.

     

    Cэтгэгдэл бичих