logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж болзошгүй заалт бүхий 228 хууль байна
    Албаны нууцыг хүчингүй болгож, Төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 12 16:25
    151

    Зургийг: mongolia.gov.mn

    Тусгай зөвшөөрлийг 10 жил, энгийнийг таван жилээс дээш хугацаагаар олгодог болохыг Засгийн газар мэдээлэв

    Эдийн засаг дахь Төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийг дэмжих чиглэлд Засгийн газар Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл боловсруулснаа танилцууллаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж болзошгүй заалт бүхий 228 хууль байгааг хиймэл оюун ашиглан тодорхойлсон байна. Мөн шууд зөрчиж буй заалт бүхий 110 хууль байгааг өөрчилнө гэдгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Учрал мэдээлэв.

    Дээрх хуулийн төслийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн мэдүүлнэ. Нэмээд хөрөнгө оруулагчдад халтай заалт бүхий 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.

    Мөн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар Төрөөс олгож буй 251 тусгай зөвшөөрлийн 234-ийг нь цахимаар авах боломж бүрдүүлнэ. Тусгай зөвшөөрлийг 10 жилээс, энгийнийг таван жилээс доошгүй хугацаагаар олгодог болно. Мөн Төрөөс олгодог 120 зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зэрэг зохицуулалт оруулж буйг тодотгов.

    Үүнээс гадна Засгийн газрын ээлжит хуралдаанаар албаны нууцыг хүчингүй болгож, Төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгохоор шийдвэрлэснийг мэдээллээ. Сүүлийн жилүүдэд мэдээллийг явцуу ашиг сонирхлоор Төрийн болон албаны нууцад авах тохиолдол нэмэгдсэн аж. Засгийн газрын тогтоолоор 574 мэдээллийг Төрийн нууцад хамааруулсан байна. Иймд цаашид үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг л Төрийн нууцад авч, бусдыг нь ил тод байлгах чиглэлд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулжээ.

    Cэтгэгдэл бичих