logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд ам.долларын ханш 13.5 хүртэлх хувиар сулрах төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 12 15:30
    285

    Зургийг: Paul Yeung/Bloomberg

    ОУВС: Ам.доллароор нэрлэсэн бондыг бусад валют руу хөрвүүлэх нь эрсдэл дагуулж байна

    (Bloomberg) -- 2025 онд ам.долларын ханш суларч, сүүлийн найман жилд байгаагүй тааруу түвшинд хүрэх төлөвтэй байгааг “Eurizon”-ийн шинжээчид тооцооллоо. Энэ он гарсаар “Bloomberg Dollar Spot Index” долоон хувиар унаад байгаа юм.  Хэдий тийм боловч ам.долларын ханшийн уналт үргэлжилсээр оны эцэс гэхэд 13.5 хувиар сулрах эрсдэлтэй гэж үзсэн байна.

    Өнгөрсөн сарын сүүлийн хагаст тус улсын хөдөлмөрийн зах зээл төдийлөн өсөлтгүй байсантай зэрэгцээд ам.долларын ханшид сүүлийн хугацаанд уналт давамгайлж буй.

    Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогын тааварлашгүй нөхцөл байдалд байгаатай зэрэгцээд Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт зах зээлд нэмэгдсэн нь ам.долларын ханшийн уналтад голлон нөлөөлнө гэж үзсэн байна.

    DOLLAR.png

    Үүнээс гадна Кени, Этиоп зэрэг улс ам.доллароор нэрлэсэн бондыг юань руу руу хөрвүүлж буй нь валютын зах зээлд эрсдэл дагуулж байгааг Олон Улсын Валютын Сан анхаарууллаа.

    Юаниар илэрхийлэгдсэн бондын өгөөж 2.4 хувь байсан нь ам.доллароор нэрлэгдсэн бондын хүүгийн түвшнээс хоёр дахин бага байна.

     

    Anya Andrianova, David Herbling

    Cэтгэгдэл бичих