logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний эрэлт сэргэж, “LVMH” Бээжинд шинэ дэлгүүрүүдээ нээхэд ойртов
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 12 08:45
    229

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    (Bloomberg) -- “LVMH” групп ирэх 12 дугаар сард БНХАУ-д томоохон дэлгүүрүүдээ нээхээр бэлтгэж, цаашид тус зах зээлд тэлэх төлөвлөгөө боловсруулсныг ойрын эх сурвалж мэдээлжээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын зах зээлд борлуулалт сэргэх анхны дохионууд ажиглагдаж эхэлснийг тансаг брэндүүд онцолж буй.

    Олон жилийн хөгжүүлэлтийн эцэст “LVMH”-ийн “Louis Vuitton”, “Dior”, “Tiffany”, “Loro Piana” гэсэн дөрвөн брэнд 12 дугаар сард Бээжинд шинэ дэлгүүрүүдээ нээхээр товлосон байна. Тэдгээрийн зарим нь “Swire Properties”-ийн өндөр зэрэглэлийн худалдааны цогцолбор “Taikoo Li Sanlitun”-д байршилтай байх аж.

    Тансаг зэрэглэлийн зах зээлийн борлуулалт унаснаас шалтгаалан олон давхар дэлгүүрүүдийнх нь барилгын ажил удаашралтай байгааг өнгөрсөн онд тус компанийн ойрын эх сурвалж мэдээлж байв.

    “LVMH” мөн Шанхай хот дахь “HKRI Taikoo Hui” худалдааны төвд “Christian Dior” брэндийнхээ шинэ дэлгүүрийг 2027 он гэхэд нээхээр “Swire” компанитай яриа хэлэлцээ хийж буйгаа мэдээлжээ.

     

    Shirley Zhao

    Cэтгэгдэл бичих