logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “SoftBank” гэнэтийн шийдвэр гаргаж, “Nvidia”-д эзэмшдэг бүх хувьцаагаа $5.8 тэрбумаар зарлаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 12 09:00
    1127

    Зургийг: Akio Kon/Bloomberg

    “SoftBank” нь “Nvidia”-д эзэмшдэг хувьцаагаа нэмэгдүүлж, нийт дүнг нь гурван тэрбум орчим ам.доллар хүргээд байв

    (Bloomberg) -- Японы “SoftBank Group” компани “Nvidia”-д эзэмшдэг бүх хувьцаагаа зарж, 5.8 тэрбум ам.доллар халаасаллаа. Хиймэл оюуны чиглэлд өөрийн гэсэн нөлөөллийн хүрээ бий болгохыг зорьж буй тус компанийн Үүсгэн байгуулагч Масаёши Сон хөрөнгө оруулалт хийх нөөцөө нэмэгдүүлэх үүднээс дээрх гэнэтийн алхмыг хийсэн байна.

    Тэрбээр энэ онд “Stargate” дата төвийн төслүүд, “OpenAI”-д хийхээр төлөвлөсөн 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зэрэг санаачилгуудад тэргүүлэх үүрэгтэй оролцох болсон юм. Мөн АНУ-ын Аризона муж дахь нэг их наяд ам.долларын өртөгтэй хиймэл оюуны үйлдвэрлэлийн зангилаа цэг байгуулах төсөлд оролцохоор “TSMC” зэрэг компанитай хэлэлцээ хийж буй.

    unnamed.jpg

    “SoftBank Group” гуравдугаар сарын эцсээр “Nvidia"-д эзэмшдэг хувьцаагаа нэмэгдүүлж, нийт дүнг нь гурван тэрбум орчим ам.доллар хүргээд байсан юм. Энэхүү хувь эзэмшил, мөн “Vision Fund” стартапынх нь хөрөнгө оруулалтын нэгжийн өндөр орлого хосолсноор “SoftBank” санхүүгийн жилийн II улиралд хэний ч төсөөлөөгүй 2.5 их наяд иений (16.2 тэрбум ам.доллар) орлоготой ажилласнаа тайлагнажээ. Харьцуулбал шинжээчдийн дундаж төсөөлөл 418.2 тэрбум иен байв.

    Түүнчлэн “SoftBank Group” ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн нэгж хувьцаагаа 1:4 харьцаагаар хуваахаа мягмар гарагт зарласан байна.

     

    Min-Jeong Lee

    Cэтгэгдэл бичих