
Зургийг: parliament.mn
2026 оны улсын төсөвт эмч нарын цалин нэмэх зэрэг нийгмийн шаардлагатай чухал асуудлуудын санхүүжилт тусгагдахгүйгээр батлагдахаар болж байна. Иймд богино хугацаанд тодотгол хийх шаардлага үүсэж магадгүйг УИХ-ын гишүүд тодотголоо.
Эмч нар үндсэн цалингаа 3.5 сая төгрөг хүргэх шаардлага тавьж, 11 дүгээр сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдээд байна. Одоогоор эмч нарын цалинг 15 хувиар нэмэхээр тооцоолж, Эрүүл мэндийн даатгалын санд шаардлагатай 190 тэрбум төгрөгийг тусгахаар төлөвлөсөн.
Цаашид Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоог шинэчилж, хулгайг таслан зогсоосноор эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг хүргэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд Засгийн газар 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний бүх төлбөрийг гаргахыг болиулж, хамтын төлбөрийн системтэй болох, тарифыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн яам тодотгож байгаа юм.