logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Японы компаниудын ашигт ажиллагаа шинжээчдийн төсөөллийг давсаар байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 11 14:10
    200

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    Хиймэл оюуны тэсрэлт, иений хашийн уналт зэрэг нь Японы компаниудад эергээр нөлөөлөв

    (Bloomberg) --  Японы компаниудын ашиг орлого шинжээчдийн хүлээлтээс давсаар буй нь хувьцааны ханш нь цаашид ч өсөх дохио өглөө. Хиймэл оюуны салбарын эрэлт өсөн нэмэгдэж байгаа, мөн  тарифын сөрөг нөлөө таамаглаж байснаас бага байгаа аж. Мөн иений ханш суларсан нь компаниудын ашигт ажиллагаанд ихээхэн түлхэц болжээ.

    Японы жишиг индекс “Topix”-ийн сагсанд багтдаг компаниудын тал орчим хувь нь  өнгөрсөн улирлын үзүүлэлтээ тайлагнаад байгаа юм. Тэдгээрийн 60 хувийнх нь орлого шинжээчдийн дундаж тооцооллоос давсныг “Bloomberg”-ийн шинжээчид онцоллоо.

    “SoftBank”, “Sony” зэрэг Японы томоохон компаниуд ойрын өдрүүдэд тайлангаа танилцуулах товтой байгаа бөгөөд энэхүү эерэг хүлээлтийг улам бататгахаар байна.

    Түүнчлэн Японы “Yaskawa” компани II улирлын орлогоо тайлагнасны дараа хувьцааны ханш нь 19 хувиар өссөнийг онцолж болохоор байгаа юм. “Yaswaka” нь “Unilever”, “Ford Motor” зэрэг компанид робот нийлүүлдэг бөгөөд хиймэл оюуны тэсрэлтийн ачаар ийнхүү өсөлт үзүүлээд байгаа аж.

    Түүнчлэн иений ханш суларснаар тус улсын экспортлогч компаниудад эерэг нөлөө үзүүлж байна. Япон компаниудын хувьцааны ханш энэ он дуустал үргэлжлэн өсөх төлөвтэй байна гэж шинжээчид харж байгаа ажээ.

     

    Aya Wagatsuma, Kentaro Tsutsumi

    Cэтгэгдэл бичих