
Зургийг: Jason Henry/Bloomberg
(Bloomberg) -- “Nvidia” компанийн төв оффис байрладаг Санта Клара хотод дата төв хөгжүүлэлтээр тэргүүлдэг хоёр компанийн томоохон төслүүд олон жил гацалтад орох эрсдэлтэй тулгараад байна. Энэ нь орон нутгийн зүгээс эрчим хүч нийлүүлж эхлэхэд бэлэн болоогүйтэй холбоотой аж. Тухайлбал: анх 2019 онд тус хотод дата төв байгуулах хүсэлт гаргаж байсан “Digital Realty Trust” компанийн дата төвийн үйл ажиллагаа эрчим хүчний асуудлаас болж эхлэх боломжгүй болж хоосон байгууламж л болж хувираад байна.
Түүнчлэн энэ онд “Blue Owl Capital” компанийн худалдан аваад буй “Stack Infrastructure” компанийн 48 мегаваттын төсөл зогсолтод ороод байгаа аж.
Үүнээс гадна Санта Кларад байрлах “Silicon Valley Power” компани мөн адил эрчим хүчний хангамжаа нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байгааг мэдээлжээ.
Үүлэн тооцоолол, хиймэл оюуны өсөлтөөс үүдэн дата төвийн эрэлт түүхэн дээд түвшинд хүрсэн боловч эрчим хүчний нийлүүлэлтийн хүртээмж хамгийн том сорилт болж байна.
Цаашид эрчим хүчний ачаалал улам нэмэгдэх төлөвтэй байгааг “Bloomberg New Energy Forum”-ийн шинжээчид мэдээлэв.
John Gittelsohn, Michelle Ma