logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ X сард өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 10 17:00
    355

    Зургийг: С.Батсайхан

    Аравдугаар сард Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 15.8 хувиар, хүнсний бүлгийн үнэ 12.5 хувиар, хүнсний бус бүлгийн үнэ 9.0 хувиар өсжээ

    Улсын хэмжээнд инфляцын түвшин аравдугаар сард эрчимжиж, 9.2 хувьтай гарлаа. Долоодугаар сараас хойш хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт Төв банкны зорилтод түвшнээс ийнхүү холдсоор өмнөх сараас 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд хүнсний бүлгийн индексийн өсөлт нэлээдгүй эрчимжиж, 11.6 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ.

    11-3.JPG

    Инфляцын түвшин дэх оролцоог харвал долоодугаар сард хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн оролцоо 22 хувьтай байсан бол сүүлд 34 хувь болж өссөн байна.

    Харин гол дарамт болж байсан үйлчилгээний үнийн өөрчлөлт саарч, 14.7 хувьтай тэнцэж буй бөгөөд оны сүүлийн хоёр сард Төрөөс хамааралтай үйлчилгээний нөлөө арилах төлөвтэй байгааг Монголбанкны мөнгөний бодлогын сүүлийн хурлаараа танилцуулж байсан юм. 

    11-4.JPG

    Үүнээс гадна бусад гол бүлгүүдийн өөрчлөлтийг харвал хүнсний бус болон барааны үнийн өөрчлөлт харьцангуй нам, тогтвортой байна.

    Төв банкнаас оны эхэнд инфляцыг барих зорилгоор бодлогын хүүг нэмэгдүүлж, үүнийг дагаад инфляцын түвшин аажмаар буурч байсан юм. Хэдий тийм боловч оны хоёрдугаар хагас эхэлснээс хойш ийнхүү эргээд аажмаар өссөөр байна.

    Cэтгэгдэл бичих