logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Төлбөрийн тэнцэл I-IX сард $53.2 саяын ашигтай гарлаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 10 15:00
    285

    Зургийг: С.Батсайхан

    Есдүгээр сард барааны экспорт 1.6 тэрбум ам.доллар хүрсэн нь сарын дүнгээр дээд түвшин болов

    Монгол Улсын төлбөрийн тэнцэл гурав дахь сардаа дараалан ашигтай гарлаа. Есдүгээр сарын эцэст төлбөрийн тэнцлийн дүн 49 сая ам.долларын ашигтай гарснаар энэ оны эхний есөн сард 53.2 сая ам.доллар хүрч байна.

    45.JPG

    Наймдугаар болон есдүгээр сард барааны экспорт сайжирч, оны эхний долоон сарын турш алдагдалтай байсан урсгал данс ашигтай гарч эхэлсэн юм. Ялангуяа есдүгээр  сард барааны экспорт 1.6 тэрбум ам.доллар хүрч, нэг сарын дүнгээр түүхэн дээд түвшинд хүрэхэд оны хоёрдугаар хагасаас эрчимжсэн эрдэс бүтээгдэхүүний экспорт гол түлхэц болжээ. 

    unnamed (2).jpg

    Оны эхний 10 сард нүүрсний экспортын биет хэмжээ 65 сая тонн хүрсэн бөгөөд тэр дундаа зөвхөн хоёрдугаар хагаст 30 сая тонныг экспортлоод буй. Хэдий үнийн дүнгийн хувьд өмнөх оныхоос гурван тэрбум ам.доллароор бага байгаа ч нөгөө талд зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.9 сая тонн болж, үнийн дүнгээр 4.5 тэрбум ам.доллар хүрсэн нь том дэм болсон байна.

    11-8.JPG

    Түүхэн чиг хандлагаас харвал III улирлын сүүлийн сард үйлчилгээний алдагдал тэр дундаа боловсролтой холбоотой аяллын үйлчилгээний алдагдал өмнөх саруудаасаа нэмэгдэж, урсгал дансанд дарамт болдог. Гадагш чиглэсэн боловсролын төлбөрөөс үүдэлтэй алдагдал өнгөрсөн есдүгээр сард 176 сая ам.доллар хүрсэн нь урсгал дансны үзүүлэлтийг тодорхой хэмжээгээр доош татжээ. Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад урсгал дансны алдагдал 7.6 хувиар буурч, 1.6 тэрбум ам.доллартой тэнцэж байна.

    Харин санхүүгийн дансны ашиг хоёр тэрбум ам.доллартой тэнцэж, өмнөх оны эхний есөн сараас 78 хувиар өссөнийг онцолж болохоор байгаа юм.

    Cэтгэгдэл бичих