
Зургийг: Akos Stiller/Bloomberg
(Bloomberg) -- Хөгжиж буй орнуудад инфляцын эрч саарч буйтай зэрэгцээд хөрөнгийн зах зээл өсөх төлөвтэйг “Morgan Stanley” болон “Ninety One”-ийн шинжээчид мэдээллээ.
“Bloomberg”-ийн тооцоолдог хэрэглээний үнийн индексийг жилийн өөрчлөлтийн дүнгээр харвал хөгжиж буй орнуудад инфляц хоёр дахь улиралдаа дараалан саарч, хөгжингүй орнуудынхаас нам түвшинд тогтсон байна. Энэ нь цар тахлын үеийг эс тооцвол сүүлийн 30 гаруй жилийн анхны тохиолдол болж буй юм.
Инфляц саарахтай зэрэгцээд хөгжиж буй орнуудын Төв банк мөнгөний зөөлөн бодлогыг харьцангуй эрт хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр хувьцаа, бондын зах зээлд хөрөнгө оруулагчдын эрэлт нэмэгдэхэд чухал ач холбогдолтойг шинжээчид онцолж байна.
Srinivasan Sivabalan, Selcuk Gokoluk