
Зургийг: jadegas.com.au
Монголд нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлж буй “Jade Gas Holdings” компани шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх төслийнхөө эхний шатанд санхүүжилт татах зорилгоор БНХАУ-ын “Zhengzhou Langrun Intelligent Equipment” (Langrun) компанитай хамтран ажиллах эрмэлзлийн бичиг байгуулснаа мэдээллээ.
"Zhengzhou Langrun Intelligent Equipment” компани нь метан хий олборлолт, боловсруулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр БНХАУ-даа тэргүүлэгч компаниудын нэг юм. Хэлцлийн хүрээнд 70 сая австрали доллар буюу 46 сая ам.доллар хүртэлх дүнтэй санхүүжилт бүрдүүлэх бөгөөд шинээр хувьцаа гаргах нөхцөлгүйг “Jade Gas Holdings” мэдээлэв.
Санхүүжилтийг "Улаан нуур" талбайн дараагийн 18 цооногийн өрөмдлөг, олборлолтын үйл ажиллагаа, олборлосон хийг боловсруулж шингэрүүлэх байгууламжуудад зарцуулахаар төлөвлөсөн байна.
Мөн хэлцлийн хамрах хүрээг цаашид өргөжүүлж, "Улаан нуур" талбайд төлөвлөсөн нийт 178 цооногийг бүрэн хамруулах боломжтойг тус компани тодотгожээ.