logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Чинээлэг иргэдэд хамгийн ээлтэй хотуудын эрэмбэд Дубай Нью-Йоркийг илүүрхэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 10 09:00
    399

    Зургийг: Christopher Pike/Bloomberg

    (Bloomberg) -- Дэлхийн баячуудын хувьд Дубайгаас илүү тухтай газар одоогоор байхгүйг “Savills PLC”-ийн судалгаа харуулж байна.

    Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч тус компани дэлхийн 30 том хотыг өндөр орлоготой иргэдийг татах чадвараар нь эрэмбэлжээ. Чинээлэг шилжин суурьшигчдын сонирхолд хамгийн их нийцдэг хотоор Дубай шалгарсны цаана тус хотын татварын давуу талууд (хөрөнгөд, өв залгамжлалд татвар ногдуулдаггүй), гэр бүлд ээлтэй дэд бүтэц, өндөр түвшний аюулгүй байдал гэсэн хүчин зүйлс байгааг “Savills” онцолжээ.

    "Дубайд өрхүүд олноороо нүүж ирэх болсноор тэндхийн олон улсын сургуулиуд элсэлтийн хүлээлгийн жагсаалт нь уртсаж байгааг мэдээлж байна. Манай индексэд багтсан бүх хотууд дундаас олон улсын сургуулийн тоогоор Дубай хол тэргүүлсэн” хэмээсэн байна.

    dub.jpg

    Олон улсад иргэдийн нийт хөрөнгө 2022 оны бууралтаасаа хойш тогтвортой сэргэж, Ази, Номхон далайн бүсэд хөрөнгийн хэмжээ хамгийн хурдтай өсөж байгаа аж. 2024 онд ам.долларын 680 мянга гаруй шинэ саятан бий болсон нь өмнөх оноосоо 1.2 хувиар өссөн үзүүлэлт болсныг тус тайланд дурджээ.

     

    Damian Shepherd

    Cэтгэгдэл бичих