logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    АНУ-ын Засгийн газрын "тэг зогсолт" түүхэнд байгаагүй удаан үргэлжилж, эдийн засагт 7 хоног бүр $15 тэрбумын хохирол учруулж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 07 14:20
    446

    Зургийг: Jim Watson/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- Төсөв санхүүжилтгүй болсон АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түүхэнд байгаагүй урт хугацаагаар тасалдаад байна. Мөн ойрын хугацаанд шийдэл гарах шинжгүйгээс эдийн засагт үзүүлэх нөлөө нь улам гүнзгийрч байна.

    Энэхүү “тэг зогсолт” 38 дахь хоногтоо үргэлжилж буй нь Ерөнхийлөгч Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд буюу 2019 оны эхэн үеийн “тэг зогсолт”-оос хэдийн давсан үзүүлэлт болж буй юм. Шинжээчдийн тооцоолсноор үүнээс шалтгаалан АНУ-ын эдийн засагт долоо хоног бүр 10-30 тэрбум ам.доллар, дийлэнхдээ 15 тэрбум ам.доллар орчмоор хэмжигдэх хохирол учирч байгаа аж.

    Өмнө нь ийм асуудал тулгарсны дараа Төрийн албан хаагчид цалингаа нөхөж авч, саатсан санхүүжилтийг Засгийн газраас бүрэн олгодог байсан учир эдийн засагт үзүүлэх хохирол нь түр зуурын шинжтэй байв. Хэдий тийм боловч энэ удаагийн “тэг зогсолт” эдийн засагт илүү хор хөнөөлтэй байх төлөвтэй агаад шалтгаан нь зөвхөн урт хугацаа биш болохыг эдийн засагчид анхааруулж байна. Учир нь эдийн засгийн нөхцөл байдал долоон жилийн өмнөхөөс илүү эмзэг болсон төдийгүй инфляц, ажил эрхлэлтийн асуудал америкчуудын санааг улам их зовоох болоод буй.

    US-SHUTDOWN.png

    Түүхэн туршлагаас харахад Засгийн газрын “тэг зогсолт” эдийн засгийг сүйрэлд хүргэх хэмжээний хор хохирол учруулж байсан удаагүй. Харин энэ удаагийнх өөр байж магадгүй гэж “Barclays” компанийн Ахлах эдийн засагч Жонатан Миллар хэлж байна. Дональд Трампын засаг захиргаа энэ үеийг ашиглан Төрийн албан хаагчдыг олон мянгаар нь цомхотголд хамруулж, түр чөлөөлөгдсөн 650 мянга гаруй албан хаагчдад цалинг нь нөхөж олгохгүй байх санал гаргасан. Хэдийгээр дээрх санал дэмжигдэхгүй байх магадлал өндөр ч эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж байна.

    Үргэлжлэх хугацаанаасаа хамаарч энэ удаагийн “тэг зогсолт” АНУ-ын IV улирлын эдийн засгийн өсөлтийг хоёр хүртэлх нэгж хувиар бууруулах эрсдэлтэйг Конгрессын Төсвийн албанаас мэдээлжээ. Хэрэв “тэг зогсолт” Талархлын баярын долоо хоног хүртэл үргэлжилбэл эдийн засагт ойролцоогоор 14 тэрбум ам.долларын нөхөж болшгүй алдагдал авчирна гэж тооцоолсон байна.

    Jarrell Dillard, Josyana Joshua

    Cэтгэгдэл бичих