logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Хөдөлмөрийн гэрээгээр Монголд ажиллаж буй гадаад иргэдийн тоо өмнөх оныхоос 33.6 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 07 13:30
    346

    Зургийг: mongolia.gov.mn

    Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй БНЭУ-ын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 63.2 хувиар өсөөд байна

    Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн тоо III улирлын байдлаар 23.8 мянга байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

    Харин хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад цалин хөлстэй ажиллахаар зуучлагдсан монгол иргэдийн тоо энэ хугацаанд 51 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

    Гадаадаас ирсэн ажилчдын 70 орчим хувь нь БНХАУ-аас ирсэн бол дараа нь БНЭУ-ын иргэд бичигдэж байгаа бөгөөд энэтхэгчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 63.2 хувиар өсжээ. Мөн тайлант хугацаанд Филиппин болон Балбаас ирэх ажиллах хүчний тоо хамгийн өндөр өсөлттэй байсныг онцолж болохоор байна.

    Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад ажилчдын дийлэнх нь уул уурхай олборлолт, барилга, боловсруулах үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа аж.

    7-1.JPG

    2025-2026 онд гадаадаас ажиллах хүчний тоонд Засгийн газраас квот тогтоогоогүйгээс гадна ажлын байрны төлбөрөөс чөлөөлж байгаа юм. Харин 2024 онд 27,851 гадаад ажилтныг Монголд ажиллахыг зөвшөөрч байжээ. Гадаад ажилтны төлбөрийн тухайд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөрийг ажил олгогчийн зүгээс сар бүр төлөх ёстой байдаг.

    1993-2006 он хүртэл төрөлт эрс багассантай холбоотойгоор ажиллах хүчний хомсдол бий болж, энэ нь 2030 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг хууль тогтоогчид онцолж байсан юм.

    Cэтгэгдэл бичих