logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    2026 оны төсвийн төсөлд ₮363 тэрбумаар санхүүжүүлэх шинэ төслүүд нэмж тусгажээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 07 10:30
    145

    Зургийг: parliament.mn

    Шинэ төслүүдийн нийт төсөвт өртөг нь 1.1 их наяд орчим төгрөг байна

    Засгийн газрын өргөн барьсан 2026 оны төсвийн төслийн хөрөнгө оруулалтаас 331.8 тэрбум төгрөг хассан ч шинээр 363.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээ нэмж тусгасан байна. Шинэ төслүүдийн нийт төсөвт өртөг нь 1.1 их наяд орчим төгрөг байна. Тухайлбал: хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тоног төхөөрөмжийн зардлыг улсын хэмжээнд хассан ч Төв болон Хангайн бүсэд хөдөө аж ахуйн бага, дунд хүчин чадлын техник тоног төхөөрөмж худалдан авахад нийт есөн тэрбум төгрөг шинээр төлөвлөжээ. Мөн бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл арга хэмжээнүүдэд 96 тэрбум төгрөг, баруун бүсийн тогтвортой хөгжлийн дэд бүтцийн төсөлд 20 тэрбум төгрөг тусгасан нь хамгийн өндөр дүнтэй байна.

    7-3.JPG

    Ирэх онд боловсролын салбарын багш ажилтны үндсэн цалинг 76 хувиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн, төдийгүй эмч нарын цалинг 15 хувиар, тэтгэвэр тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Харин эрүүл мэндийн салбарынхан цалингаа 3.5 сая төгрөг  хүргэх шаардлагаа үргэлжлүүлж, энэ сарын 13-наас ажил хаяна гэдгээ мэдэгдээд байна.

    Цалин тэтгэвэр нэмэхэд шаардлагатай 979 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг урсгал зардлаас гадна хөрөнгө оруулалтын зарим зардлыг бууруулах замаар шийдвэрлэж буйг Төсвийн байнгын хорооны дарга мэдээлсэн юм. Хэдийгээр энэхүү эх үүсвэрийг төсвийн нийт зарлагыг нэмэхгүйгээр, урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хүрээнд зохицуулж буй ч бүтээмжийг харгалзахгүйгээр цалин нэмэх нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх эрсдэлтэйг Сангийн сайд тодотголоо.

    Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх шаардлага тулгарч буй энэ үед нэн шаардлагагүй төслүүдийг аудитын дүгнэлтгүй төсөвт оруулж байгааг УИХ-ын гишүүд шүүмжилж байна. 

    Cэтгэгдэл бичих