logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Хувийн компаниудын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны идэвх сүүлийн саруудад эрс нэмэгдэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 06 14:00
    147

    Зургийг: С.Батсайхан

    Уул уурхайн биржээр энэ оны II хагаст 15 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагджээ

    Хувийн компаниудын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны идэвх сүүлийн саруудад эрс нэмэгдлээ. Оны хоёрдугаар хагас эхэлснээс хойш экспортын гол таваарын үнэ бага зэрэг сэргэж, Уул уурхайн биржээр арилжаалагдсан нийт бүтээгдэхүүний хэмжээ 15 сая тонн хүрээд байна. Энэ нь оны эхний хагас жилд арилжаалагдсан хэмжээнээс гурав дахин өндөр дүн болж буй бөгөөд арилжааны тоогоор авч үзвэл 2/3 нь долоодугаар сараас хойш хийгджээ.

    COMEX-TOK.png

    Засгийн газрын 55 дугаар тогтоол батлагдсанаас хойш Уул уурхайн биржид 2024 оны эцсээс хойш бараг идэвхгүй болоод байсан хувийн компаниудын оролцоо эрс нэмэгдээд байгаа аж. Тухайлбал: хэдэн сарын турш арилжаа хийгээгүй байсан “Энержи Ресурс” болон “Хангад Эксплорейшн” хувийн компаниуд дундаас хамгийн идэвхтэй арилжаа хийж байгаа бол “Өсөх зоос” компани жил гаруй хугацааны дараа анх удаа амжилттай арилжаа хийсэн байна.

    COMEX-COMPANY-TYPE-GFX.png

    Биет хэмжээгээр нь авч үзвэл Төрийн өмчит компаниудынх хамаагүй өндөр дүнтэй хэвээр байгаа бөгөөд нийт арилжаалагдсан бүтээгдэхүүний 80 гаруй хувийг нь Төрийн өмчит компаниуд бүрдүүлж байна. Энэ оны байдлаар нийт 20 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 5.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнийн дүнтэй арилжаалсан байна.

    Cэтгэгдэл бичих