logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Зохран Мамдани Нью-Йорк хотын захирагчийн сонгуульд түүхэн ялалт байгууллаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 06 11:20
    409

    Зургийг: Adam Gray/Bloomberg

    Өдгөө 34 настай Зохран Мамдани I сарын 01-нд тангараг өргөснөөр энэ зуун гарсаар Нью-Йоркийн захирагчийн албан тушаалыг хашсан хамгийн залуу хүн болно

    (Bloomberg) -- Сонгуульд түүхэн ялалт байгуулсан Зохран Мамдани Нью-Йорк хотын 111 дэх захирагчаар сонгогдлоо. Өөрийгөө ардчилсан социалист хэмээн тодорхойлдог тэрбээр дэлхийн санхүүгийн нийслэл болсон хотыг удирдахаар болж байна.

    Ардчилсан намаас нэр дэвшсэн тэрбээр сонгогчдын 50.4 хувийн саналыг авсан бол Нью-Йоркийн өмнөх захирагч, намынхаа сунгаанд Зохран Мамданид ялагдаад бие даан нэр дэвшсэн Эндрю Куомо 41.6 хувийн саналаар удаалжээ.

    Мужийн Сенатын гишүүн, өдгөө 34 настай Зохран Мамдани ирэх нэгдүгээр сарын нэгэнд тангаргаа өргөснөөр энэ зуун гарсаар Нью-Йоркийн захирагчийн албан тушаалыг хашсан хамгийн залуу хүн болох юм. Мөн 400 гаруй жилийн түүхтэй тус хотыг удирдах анхны мусульман шашинтан, Өмнөд Ази гаралтай анхны хүн болохоор байна.

    Энэ удаагийн Хотын даргын сонгууль маш өрсөлдөөнтэй болсныг сонгогчдын идэвх, ирц илтгэн харуулжээ. Хоёр сая гаруй хүн саналаа өгсөн нь 1969 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд Нью-Йоркийн таван дүүргийн дөрөвт нь Зохран Мамдани ялалт байгуулсан байна.

    Зургаадугаар сард болсон Ардчилсан намын сунгаанаас өмнө олон нийтэд төдийлөн танигдаагүй байсан тэрбээр бусдыг татах чадвар, сошиал сүлжээний идэвхтэй ашиглалт, Нью-Йорк хотын амьжиргааны өртгийн асуудлыг шийдэх амлалтуудаараа онцгойрч чаджээ. Нэг сая гаруй орон сууцны түрээсийн үнийг тогтоон барих, нийтийн тээврийг үнэгүй болгох, хүүхэд асран хамгаалах зардлыг санхүүжүүлэх, компаниуд болон өндөр орлоготой иргэдийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг гол амлалтуудыг тэрбээр өгч байв.

    Нью-Йорк хот болон Цагаан ордон хоорондын харилцааг зохицуулах нь Зохран Мамданигийн эхний сорилтуудын нэг байхаар байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Зохран Мамданиг удаа дараа хурцаар шүүмжилж, "коммунист солиот" гэж нэрийдсэний зэрэгцээ Нью-Йоркийн санхүүжилтийг царцаахаар сүрдүүлж байсан аж.

    "Хэрэв Зохран Мамдани ялбал Нью-Йорк хот эдийн засаг, нийгмийн бүрэн сүйрэлд хүрнэ гэдэгт би бат итгэлтэй байна" хэмээн Дональд Трамп даваа гарагт “Truth Social” платформд бичжээ. 

     

     Laura Nahmias, Nacha Cattan, Georgia Hall

    Cэтгэгдэл бичих