
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- “SK Hynix” компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 240 хувиар өссөн нь хувьцаа хэт халсан байж болзошгүйн шинж тэмдэг болж, хөрөнгө оруулагчдад биржээс ховорхон санамж иржээ.
БНСУ-ын Хөрөнгийн бирж “Korea Exchange” даваа гарагт “SK Hynix”-ийн хувьцааны огцом өсөлттэй холбоотойгоор “Хөрөнгө оруулалтын анхааруулга” гаргасан байна. Улмаар мягмар гарагт тус компанийн хувьцааны ханш 5.3 хүртэлх хувиар унасан нь сүүлийн гурван сарын хамгийн эрчтэй уналт болжээ.
“Nvidia”-ийн санах ойн чипийн гол нийлүүлэгч “SK Hynix” хиймэл оюуны тэсрэлтийг даган цойлж буй.
Өндөр үнэлгээтэй компаниудад ховорхон гаргадаг тус анхааруулгыг “Korea Exchange” өнгөрсөн сард “Doosan”, “Hanwha Ocean” компаниудын хувьцаа дээр мөн гаргаж байв.
Арилжааны идэвх болон хувьцааны үнэ гэнэт, тодорхой шалтгаангүйгээр өндөр дүнгээр хөдлөх үед тус бирж арилжааг зогсоодоггүй бөгөөд харин хөрөнгө оруулагчдад болгоомжтой оролцохыг сануулсан анхааруулга өгдөг аж.
Youkyung Lee