logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Уоррен Баффетын "Berkshire Hathaway"-ийн ашиг цойлж, бэлэн мөнгөний нөөц нь $382 тэрбум хүрэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 03 16:45
    994

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    (Bloomberg) -- Тэрбумтан Уоррен Баффетын конгломерат “Berkshire Hathaway” компанийн бэлэн мөнгөний нөөц III улиралд 381.7 тэрбум ам.доллар хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Мөн тус компанийн үйл ажиллагааны ашиг 34 хувиар цойлж, 13.5 тэрбум ам.доллар болжээ.

    Өнгөрсөн улиралд гамшиг, ослын нөхөн төлбөр ер бусын бага байснаар “Berkshire Hathaway”-ийн эзэмшдэг даатгалын компаниудын ашиг гурав дахин өсөж, нийт ашгийн үзүүлэлтийг нь дээш татжээ.

    Оны эхээр Уоррен Баффет “UnitedHealth Group”-ийн 1.6 тэрбум ам.долларын хувьцааг худалдан авснаар “хэлцлийн ан”-д дахин гарч буйгаа илтгэсэн. Мөн өнгөрсөн сард “OxyChem” компанийг худалдан авах 9.7 тэрбум ам.долларын хэлцэл хаасан ч III улирлын үлдсэн хугацаанд нам гүм байлаа. Харин 6.1 тэрбум ам.долларын хувьцааг тайлант хугацаанд заржээ.

    “Уоррен Баффетын нүдээр харвал одоо тийм ч их боломж харагдахгүй байна” хэмээн “Edward Jones”-ийн шинжээч Жим Шэйнахан хэлж байна. Хэдийгээр бэлэн мөнгөний нөөц нь нэмэгдсээр байгаа ч “Berkshire Hathaway”-ийн цэвэр хөрөнгө оруулалтын ашиг 13 хувиар буурч, 3.2 тэрбум ам.доллар болжээ.

    Шинэ эрин

    “Berkshire Hathaway”-ийн даатгал, төмөр зам, үйлдвэрлэл зэрэг төрөл бүрийн салбарыг хамарсан бизнесийн багц нь АНУ-ын эдийн засгийн эрүүл мэндийг тольдон харуулдаг учраас тус компанийн ашгийн үзүүлэлтийг хөрөнгө оруулагчид анхааралтай хардаг. Мөн компанийн хувьд шинэ эрин эхэлж, оны эцсээр Уоррен Баффет Гүйцэтгэх захирлын албан тушаалаа Грег Абельд шилжүүлэх учраас бүр ч их сонирхол татаж байна.

    Төмөр замын салбарын охин компани нь болох BNSF-ийн ашиг таван хувиар өсөж, 1.4 тэрбум ам.доллар хүрэхэд хөдөө аж ахуйн болон эрчим хүчний бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөлжээ.

    Харин “PacifiCorp”, “MidAmerican”, “NV Energy”-ээс бүрдсэн нийтийн үйлчилгээний бизнесийнх нь ашиг есөн хувиар буурч, 1.5 тэрбум ам.доллар болсон байна.

    Үүнээс гадна “Berkshire Hathaway” тав дахь улиралдаа дараалан хувьцаагаа буцаан худалдаж аваагүй нь анхаарал татаж байна. Тавдугаар сард Уоррен Баффет албан тушаалаа өгөхөө зарласнаас хойш тус компанийн хувьцааны ханш 12 орчим хувиар унаад байгаа аж.

    “Энэ нь хөрөнгө оруулагчдад хүчтэй мессеж өгч байна. Тэд өөрсдийнхөө хувьцааг худалдаж авахгүй байхад та яагаад авах ёстой гэж?” хэмээн “CFRA Research”-ийн шинжээч Кэти Сейферт өгүүлжээ.

     

    Alexandre Rajbhandari

    Cэтгэгдэл бичих