logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 03 12:00
    299

    Зургийг: mongolia.gov.mn

    Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн боловсруулна

    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч бүтээн байгуулалтыг аль болох эрчимжүүлж хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар зорьж буйг Засгийн газар  мэдээллээ.

    Төслийг БНЭУ-ын 1.7 тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлж байгаа юм. Одоогоор дулааны цахилгаан станц болон технологийн байгууламж нь барилга угсралтын шатандаа явагдаж байна. Мөн Дорнод аймаг дахь газрын тосны ордоос Дорноговийн Алтанширээ суманд байрлалтай үйлдвэр рүү түүхий эд тээвэрлэх 527 км урт дамжуулах хоолойн төсөл 89.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

    Төслийг эрчимжүүлэхэд Ширээт дэд станцын хүчин чадлыг 25 мегаватт болгон өргөтгөх, энэтхэг ажилчдын визийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг дурдлаа.

    Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, дотоодын хэрэглээний 50 орчим хувийг хангана гэж тооцоолж байгаа аж. Тухайлбал: орчин үеийн стандартын шаардлага хангасан /Евро-5 стандарт/ 834 мянган тонн диель, 396 мянган тонн авто бензин /95 октантай/, 80 мянган тонн  онгоцны түлш /Jet A1/, 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 17 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэх юм байна.

    Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангахын тулд газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг Ашигт малтмал, газрын тосны газар тодотгож байна. 

    Cэтгэгдэл бичих