logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хөрөнгө оруулалтын шийдвэрийг илүү ухаалаг болгох "TDBS DataLAB" платформ танилцуулагдлаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 03 09:24
    933
    Ти Ди Би Секьюритис ҮЦК хөрөнгө оруулагчид болон зах зээлийн оролцогчдын судалгаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор “TDBS DataLAB” дижитал платформыг анх удаа олон нийтэд танилцууллаа.

    DataLab нь Монголын хөрөнгийн биржид идэвхтэй арилжаалагдаж буй 90 гаруй хувьцаат компанийн сүүлийн 5 жилийн санхүүгийн болон арилжааны түүхэн үзүүлэлтүүд дээр үндэслэж, хамгийн чухал тоон шинжилгээ, үзүүлэлтүүдийг нэгтгэснээрээ дотоодын хувьцааны хамгийн том дата платформд тооцогдож байна. Ганцхан товч дараад 90 гаруй хувьцааг хөрөнгө оруулалтдаа чухалчилж буй хүссэн үзүүлэлтээрээ шууд харьцуулж, хөрөнгө оруулах шийдвэрээ илүү ухаалгаар гаргах боломжтойг Ти Ди Би Секьюритис ҮЦК онцолжээ.

    Хувьцаа сонирхдог иргэд, мэргэжлийн хөрөнгө оруулагчид, оюутан, судлаач, шинжээч, ХК-иуд, үнэлгээний байгууллагууд гээд бүх түвшний хэрэглэгчид DataLab-ийг ашиглах боломжтой байх юм.

    Banner 02.jpg

    DataLab нь Монголын хөрөнгийн зах зээлд хүртээмж, ил тод байдал, мэдээлэл судалгааны чанарыг нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдолтой санаачилга болж байна. Тус платформ нь:  

    • Мэдээллийн эх үүсвэрийг нэгдсэн, найдвартай байдлаар хүргэнэ;
    • Судалгаа хийхэд зарцуулдаг цагийг мэдэгдэхүйц бууруулна;
    • Хөрөнгө оруулагчдын итгэл, оролцоог нэмэгдүүлнэ;
    • Монгол хувьцааны хөрвөх чадвар, зах зээлийн идэвхийг дэмжих шинэ шийдэл болж буйгаараа онцлог юм.

     ЭНД дарж танилцаарай.

    Хөрөнгө оруулалтыг илүү ухаалаг, илүү хүртээмжтэй болгоё 

    Powered by TDB Securities SC 

    Cэтгэгдэл бичих