logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Nvidia” $5 их наядын үнэлгээтэй болсон нь дэлхийн зах зээлд юу гэсэн үг вэ?
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 03 09:15
    734

    Зургийг: Andrea Verdelli/Bloomberg

    “Wall Street”-ийн шинжээчид “Nvidia”-ийн хувьцаанд өөдрөг хүлээлт тавьж, 91 хувь нь “худалдан авах” болон түүнтэй дүйцэх ангилалд эрэмбэлжээ

    (Bloomberg) -- “Nvidia Corp.” өнгөрсөн долоо хоногт таван их наяд ам.долларын үнэлгээнд хүрсэн дэлхийн анхны компани болж түүхэнд бичигдлээ. Хэдий тийм боловч энэ нь тус компанийн дэлхийн эдийн засагт эзлэх байр суурийг илтгэх ганцхан хэмжүүр юм.

    Хиймэл оюуны хувьсгалын цөм болсон чип үйлдвэрлэгч “Nvidia” дэлхийн хамгийн том компани болоод зогсохгүй “Wall Street”-ийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хувьцаа болж магадгүй байна. 2023 оны эхнээс хойш “Nvidia” зах зээлийн өсөлтийн гол хөдөлгөгч байж, хөрөнгө оруулагчдад асар их өгөөж хүртээж, Гүйцэтгэх захирал Женсен Хуаны хөрөнгийг тэрбум тэрбумаар арвижуулсаар иржээ. Өдгөө энэ компани “S&P 500 Index” дэх 11 салбарын зургаагаас нь том, мөн дэлхийн ихэнх улсын хөрөнгийн зах зээлээс том болсон байна. АНУ, БНХАУ, Япон, Хонконг, БНЭУ гэсэн таван зах зээл л одоогоор “Nvidia”-аас өндөр үнэлгээтэй байна.

    unnamed.jpg

    Дөнгөж өнгөрсөн долоо хоногт “Nvidia” компани “Nokia Oyj ”, “Samsung Electronics” болон “Hyundai Motor” компанитай өндөр дүнтэй хэлцлүүд баталсан. Хэдийгээр улирлын тайлан нь гарах хараахан болоогүй ч технологийн бусад аварга компаниудын сүүлд гаргасан тайлангуудаас “Nvidia”-ийн өсөлтийн потенциал хэр том байгааг харж болохоор байгаа юм.

    “Microsoft Corp.”, “Amazon.com”, “Meta Platforms” компани бүгд хиймэл оюунд их хэмжээний хөрөнгө зарцуулсаар байхаа амлаад буй. “Bloomberg”-ийн тооцоолсноор дээр дөрвөн компани дараагийн 12 сарын хугацаанд хөрөнгийн зардлаа 34 хувиар өсгөж, 440 тэрбум ам.доллар  хүргэх төлөвтэй. Ирэх санхүүгийн жилд “Nvidia”-ийн орлого 285 тэрбум ам.доллароор хэмжигдэх төсөөлөлтэйн гол шалтгаан нь энэ. Харьцуулбал компани 2020 оны санхүүгийн жилд ердөө 11 тэрбум ам.доллар олж байлаа.

    Энэ бүгдээс улбаалж хиймэл оюун болон “Nvidia”-ийг тойрсон хөрөнгийн захын хөөсрөлт үүсэж буй тухай яриа их гарч байна. Женсен Хуан өнгөрсөн долоо хоногт хиймэл оюуны “халуурал” хяналтаас гарахтай холбоотой зовнилыг үгүйсгэсэн бол АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл хиймэл оюуныг 1990-ээд оны дот-комын хөөсрөлтийн эринтэй харьцуулах нь учир дутагдалтайг илэрхийлж байв.

    unnamed (1).jpg

    “Үүнтэй төстэй трендүүд оргил цэгтээ хүрээд ухарч эхэлдэг. Хэзээ нэгэн цагт ийм зүйл болно. Харин одоохондоо хиймэл оюуны уралдааны төвд байгаа компаниуд орлогын тал дээр том амжилттай байна. Салбарын тэргүүлэл өөрчлөгдөхийн тулд орлого өөрчлөгдөх хэрэгтэй болно. Гэхдээ л "S&P 500" нэг сагсанд маш олон өндөг хийж байгаа мэт санагдаж байна” хэмээн "Manulife John Hancock Investments"-ийн хөрөнгө оруулалтын ахлах стратегич Матт Мискин онцолжээ.

    “Wall Street”-ийн шинжээчид бараг бүгдээрээ шахуу “Nvidia”-ийн хувьцаанд өөдрөг хүлээлт тавьж, 91 хувь нь “худалдан авах” болон түүнтэй дүйцэх ангилалд эрэмбэлжээ. Одоогийн өсөлт нь хөлөө бат олсон гэдэгт дийлэнх нь мөн санал нэгдэж байна. Тухайлбал: “HSBC”-ийн шинжээч Фрэнк Ли “Nvidia”-ийн зорилтот ханшийг 230 ам.доллар хүргэж өсгөсөн байна. Өөрөөр хэлбэл компанийн зах зээлийн үнэлгээ найман их наяд ам.доллар дөхнө гэж үзжээ.

     

    Subrat Patnaik, Ryan Vlastelica

    Cэтгэгдэл бичих